П 213

Нэг түвшний металл каркас болон КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан бүхий П 213 загварын дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

  • Нэг квадрат метр таазны жин –15кг орчим;
  • Суурь таазанд каркасыг бэхлэх бэхэлгээ хоорондын дээд зай – 1100 мм;
  • Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 500 мм;
  • Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 1200 мм;
  • Захын үндсэн профилийн тэнхлэг болон хана хоорондын дээд зай – 1200 мм.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 10,0мм – 1,0м²;
(2) КНАУФ-профиль ПП 60х27 – 2,9 м.урт;
(3) КНАУФ-профиль ПН 28х27 – * м.урт;
(4) С төмрийн залгаас – 0,2ш;
(5) Загалмай төмөр – 1,7ш;
(6) Хана таазны бэхэлгээ (гогцоо төмөр бэхэлгээний хамт, нониус гогцоо бэхэлгээний хамт) – 0,7ш;
(7) Шуруп LN9 – 1,4ш;
(8) Шуруп MN 30 – 23ш;
(9) Тэлэгч хадаас – 0,7ш;
(10) Тэлэгч хадаас 6х40 - **ш;
(11***) Арматурчлалын тууз (пасктай ирмэгт) – 1,2 м.урт;
(12) Шаваас КНАУФ-Фуген ГВ (КНАУФ-Унифлот) – 0,4кг;
(13) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,1л;

(14) Нягтаршуулах тууз - * м.урт;

(15) Тусгаарлах тууз - * м.урт;

 * Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна.

** Уг хэмжээг захиалагч 1 м.урт ПН 28х27 профилд 2 ширхэг тэлэгч ноогдохоор тооцож олно.

*** Тус бүтээгдэхүүн нь зураг дээр тусгагдаагүй.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг тусгасан.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем П 213 нь нэг түвшиний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент бөгөөд зохих засал, боловсруулалт хийсэний дараа гөлгөр, залгаасгүй гадаргуутай болдог. Байгууламжийг ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангаар хийж болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ); 
  • Таазны ПП 60х27 болон чиглүүлэгч ПН 28х27 КНАУФ- металл профилууд;

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:

Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ гипсэн сэмэрлэг хавтанг (ГВЛ) (нэг үе) бэхлэх  даацын профилүүдтэй нэг түвшинд байрлана.

КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангаар (ГВЛ) хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанарын үзүүлэлтэй байдаг.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна тухайн барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 213 иж бүрдэл системын бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, олон нийт, үйлдвэрлэл болон бусад төрөл бүрийн зориулалттай шинэ барилга барих, сэргээн засварлахад дараах зорилгоор ашиглана:

  • Даацын хучилтын байгууламжын гал тэсвэрлэлтийг дээшлүүлэх.
  • Цахилгааны сүлжээ болон инженерийн тоног төхөөрөмжийг далдлах.
  • Барилгын зохион бүтээх-төлөвлөх асуудлуудыг шийдвэрлэх.
  • Гоёлын засал чимэглэл.
  • Тэгш бус гадаргууг тэгшлэх.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх.

Галын аюулгүй байдлын болон байгууламжийн бат бэхийн өндөржүүлсэн шаардлагатай өрөө тасалгаанд хэрэглэхийг зөвлөж байна.

КНАУФ иж бүрдэл систем П 213 -г галын аюулгүй гарцын таазны засварт хэрэглэвэл зохистой.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх. 
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • КНАУФ Гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) төлөвлөгөөний дагуу байршуулж каркасанд боож бэхлэх.
  • КНАУФ Гипсэн сэмэрлэг хавтангуудын (ГВЛ) заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал хийх болон будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх. 

Зөвлөлгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) КНАУФ чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтанг (ГВЛВ) ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 213 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Татах” хэсгээс үзнэ үү.

  • Иж бүрдэл систем П 213-г хэрэглэснээр барилгын тодорхой асуудлыг оновчтой, зөв, чанартай шийдэж болно.
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг. Энэ нь галын тархалтын 0 үзүүлэлттэй ангилал юм.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилга байгууламжийн конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • П 213 дүүжин таазны гадаргууд ямарч засал хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг. 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг юм барилгын материал юм.